Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:
Монгол Улсын ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах үндсэн хуульд үндсэн чиг үүрэгтэй байдаг.
Энэхүү үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэд олон нийт, парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын хуралд өргөн барьж байна.
УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл гурав парламентын дархлааны цөм бүрдэл юм.
Сүүлийн үед УИХ-ын гишүүнд хулгай, авлига албан тушаалын хэрэгт холбогдож мөн ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байна.
Уг хуулийн төсөлд:
Ёс зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийн бүрдүүлнэ.
Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүний УИХ-ын ес зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татах
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүн эгүүлэн татах
Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвжиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал түүнийг эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.