Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү барилга нь тэнхлэгээрээ 34 х 36 метр хэмжээтэй, нийт 2448 м.кв талбай бүхий хоёр давхар барилга юм. Нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь барьсан. 69a10d93e337fe7967a312dd Хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Ингэснээр сурагчид стандартад нийцсэн, тохилог орчинд суралцаж, усан спортоор хичээллэх боломж бүрдэж байна. Мөн усан бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллуулж байгаа онцлогтой. Тус бүтээн байгуулалтыг “Гэрэлтжин” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 69a10ce5e337fe7967a312d3 69a10cebe337fe7967a312d4 69a10cf3e337fe7967a312d6 69a10d1ae337fe7967a312d7 69a10d24e337fe7967a312d9

69a10d28e337fe7967a312da

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.