27, 28-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:27, 28-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 02-р сарын 28-наас 2026 оны 03-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 28, 3-р сарын 02-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 3 сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
ЭХ СУРВАЛЖ : ЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.