УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг гишүүд дэмжиж эхэллээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа мэдэгдэж эхэллээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гишүүнийг “эгүүлэн татах” заалт Үндсэн хуульд байсныг Ерөнхийлөгч “амилуулж” байна. Зөв. Аливаа зүйл дээрээс цэгцрэх ёстой" гэжээ.
Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг би дэмжиж байгаа. Учир нь жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эгүүлэн татах хууль байхгүй. Тухайн хүн өөрөө хүсэлтээ гаргах эсвэл гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй бол эгүүлэн татах үндэслэл болдоггүй. Тиймээс энэ бол маш зөв хууль. Гэм буруутай хэр нь УИХ-ын гишүүн гэдэг утгаар хамгаалагдах ёсгүй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.