Засгийн газрын өнөөдрийн /2020.05.20/ хуралдаан өглөөний 08 цагаас хойш хуралдаж байна. Нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байгааг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ”Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдах” зэрэг асуудлыг хэлэлцээд байна.
Яг одоо Засгийн газраас “COVID 19”-ийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэгүүдийн талаар хуралдаж байгааг мэдээллээ.

















