Ираны дээд удирдагчийн үхэлтэй холбогдуулан Иран 40 хоногийн гашуудал зарлажээ
Ираны дээд удтирдагч Аятолла Али Хамени АНУ болон Израилийн хамтарсан агаараас хийсэн цохилтод өртөж, амиа алдсаныг Ираны төрийн хэвлэл мэдээлэл зарласан.
Хаменеигийн хамт цэргийн өндөр албан тушаалтанууд, гэр бүлийн гишүүд ч амь үрэгдсэн байна. Ингэснээр Иранд 40 хоног гашуудал зарлажээ.
Израилийн армийн зүгээс Ираны бүхий л цэргийн объект, пуужингийн бааз, хамгаалалтын системүүдэд олон давтамжтайгаар агаарын цохилт өгч байгаагаа зарлаж байна. Израиль нь Ливаны Бейрут дахь Хезболлахын удирдлагатай бүсэд цохилт өгсөн төдийгүй, уг бүлэг Израилийг пуужингаар довтолсоор нөхцөл байдал улам хурцаджээ.
АНУ ба Израилийн хамтарсан цохилтуудын улмаас Иранд олон цэрэг, энгийн иргэд амь үрэгдэж, олон хүн шархадсан гэсэн мэдээлэл байна. Бангладеш, Пакистан, Непал зэрэг гадаадын ажилчид хүртэл амь үрэгдсэн талаар мэдээлэл гарч байна. Мөн Ираны олон хот болон стратегийн объектууд пуужин, дроны халдлагад өртөж, олно тооны дэд бүтэц эвдэрсэн гэж зарим хэвлэлүүд онцолж байна.
Харин Израиль Улс Иранаас ирэх пуужин, дронгийн довтолгоог хамгаалж байгаа гэх боловч олон орон сууц, дэд бүтэц эвдэрсэн байна. Иранын пуужин, дронын довтолгоо нь зөвхөн Израилийг биш Ойрх Дорнодын бусад орнууд (АНЭУ — Абу Даби, Дубай; Бахрейн; Кувейт; Саудын Араб; Ирак; Йордан) дахь цэргийн ба иргэний объектууд руу чиглэж, зарим нь ихээхэн хохирол амсаад байна.
Тухайлбал, Дубай хотын зочид буудал, нисэх онгоцны буудал зэрэг объектууд өртөж, хүмүүс шархадсан тухай мэдээлэл байна.
АНЭУ-ын санхүүгийн зах зээлүүд түр хугацаагаар хаагдсан нь хөрөнгө оруулагчид болон эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна.
Арабын улс орнууд нийтээрээ Ираны эсрэг хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, өөрсдийн нутаг дэвсгэр, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.