Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилсээр байгаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн /2020.05.20/ хуралдаанаар гаргаж буй орон сууцыг өөрийн болгох төслийн талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ. Тэрээр, УИХ-аас “КОВИД-19″ цар тахлын үед авах арга хэмжээний тогтоол баталж, өнөөдөр Засгийн газар төрийн албан хаагчдыг тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулах тухай ярьлаа. Та бүхэндээ орон сууцны мэдээлэл өгье. Эхний ээлжинд 1500 барилга бэлэн. Засгийн газар, Монгол банк хамтран асуудлыг зохион байгуулж түрээсэлж өмчлөх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь сардаа байрны мөнгөө төлж явсаар байраа өөрийн болгоно. Засаг сая тогтоол баталлаа” хэмээн нийтэлжээ.