Зэвсэгт мөргөлдөөн ширүүсч, Иранд 555 хүн амь үргэдсэн байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Биньямин Нетаньяху удирдсан АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилт Иранд эхэлсэн.
Генералын төвүүд, цэргийн байгууламжид бөмбөгдөлт өгч байгаа тухай мэдээлэл гарч байна. Израиль мөн Ливан руу довтолсноор мөргөлдөөн өргөжиж, бүс нутгийн олон улсыг татаж байна.
Ираны Улаан Загалмайн нийгэмлэгийн мэдээллээр агаарын довтолгоо, пуужин, бөмбөгдөлтийн улмаас одоогийн байдлаар 555 хүн амь үрэгдсэн байна.
Хормозганын Минаб хотод сургууль руу довтолсноор ~180 хүн (ихэнх нь хүүхдүүд) амь үрэгдсэн гэж Ираны эх сурвал мэдээлжээ.
Ираны тал пуужин, ракет, цохилтуудыг Израиль руу хийж эхэлсэн бөгөөд Израилийн Бейт-Шемеш хотод 9 хүн амь үрэгдэж, 27 хүн гэмтсэн гэж мэдээлжээ.

Америкийн талын мэдээллээр 3 цэргийн албан хаагч амь үрэгдсэн, 5 алба хаагч шархадсан байна. Ираны эсрэг агаарын довтолгоогоор олон зуун цохилт (цаашдаа 1000+ байж магадгүй)өгсөн гэж мэдээлсэн.
Зарим эх сурвалжид Израиль болон АНУ-ын хамтарсан довтолгоонд 48 өндөр албан тушаалтан устсан гэж мэдээлсэн боловч энэ нь тодорхойгүй, баттай эцсийн тоо биш байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.