Улс төрийн намууд 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, энэ сарын 21-нийг дуустал нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэхээр ажиллаж байна. Эрх баригч МАН 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан бол өнөөдөр [Tweet “МАН-ын дарга У.Хүрэлсүх 76 нэр дэвшигчтэйгээ “хариуцлагын гэрээ” байгууллаа.”]
МАН УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчээ тодруулахадаа:
Нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлттэй,
Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой,
Гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх гэсэн үндсэн гурван шалгуур зарчмыг баримтлан тодруулсан гэдгээ онцолсон.
Мөн Монгол Ардын нам “сонгуульд оролцож байгаа нам эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэсэн хуулийн заалтыг баримтлан 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгожээ.

















