"Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ

"Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллажээ.
646831593 1476745614008157 1368299845869069081 n 300x200 648349930 1476745447341507 8202172989515981354 n 300x200 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна.
648644882 1476745297341522 1351762768464937926 n 300x200
Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болжээ.
646440499 1476745767341475 2279663656015662009 n 300x200 647052136 1476745787341473 7923017486828492243 n 300x200 648257296 1476745844008134 5194381297690154034 n 300x200
Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.