ХГХХЕГ-ын сэтгэл судлаач Л.Бадамцэцэг: Энэ дээрэлхэлт бол ЭРХ МЭДЛИЙН гэмт хэрэг
Нийгэмд болоод буй хүүхдүүд нэгнээ дээрэлхэж байгаа талаар сэтгэл судлаач Л.Бадамцэцэгээс тодруулга авлаа.
ХГХХЕГ-ын сэтгэл судлаач Л.Бадамцэцэг:\
Аливаа хүчирхийллийн асуудал бол бүхнийг өөрийнхөөрөө байлгах эрх мэдлийн асуудал байдаг. Мөн гэмт хэрэг дундаас эрх мэдлийн гэмт хэрэг хамгийн хүнд гэмт хэрэг байдаг.
Өсвөр насныхны голлох үйл ажиллагаа нь үе тэнгийнхний харилцаа, үе тэнгийнхний харилцаа хэвийн, өндөр нэр хүндтэй, түүнийг хүндэлдэг, үгийг нь сонсдог байвал өсвөр насны хүүхдийн хөгжил хэвийн байдаг.
Халдлагад өртсөн хүүхдийн сэтгэлзүй маш их гэмтдэг. Гол эдгээгч нь эргэн тойрны үе тэнгийнхэн нь. Тэд л өөрийг нь буруугүй, бусдын хүчинд автсан гэдгийг ойлгож, эергээр хүлээж авах нь чухал.
Нийт эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд:
Хүн болгонд хүүхэд нь эрхэм эрдэнэ, хүн болгонд хүүхэд нь нялх хүүхдээрээ л харагддаг. Хүүхдээ хайрлах ч зөв ч буруу зүйл дээр нь өөхшүүлэх нь хайр биш сүүлдээ харуусал болно.
Хүүхэд зодоод, зодуулсан хүүхдээс нь уучлалт гуйлгуулсан чинь “насанд хүрээгүй хүүхдээр минь уучлалт гуйлгууллаа” гэж ирдэг эцэг эх ч бий.
Хүүхдүүд эцэг эх, багш ажилчид гэхээс илүүд үе тэнгийнхэндээ их итгэдэг, тэдэнтэй ярилцдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ найзаар нь дамжуулж эерэг нөлөөлөх илүү үр дүнтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.