Д.Батлут: ЕБС-ийн хүүхдүүд цэрэгжилтийн хичээл оруулна
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ЕБС-ийн хүүхдүүд цэрэгжилтийн хичээл оруулахаар болсон талаар мэдээлэл өглөө.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Цэрэгжилтийн хичээл орсноор хүүхдүүд бие бялдрын хөгжилтэй болохоос гадна, эх оронч үзэлтэй, түүх өв соёлоо мэддэг, бусдын хайрлаж, тусалдаг болно. Одоо яг тэр агуулгаараа орно.
Батлан хамгаалах яамны судалгааны дэргэдэх байгууллага, боловсролын яамны дэргэдэх судалгааны байгууллагууд нийлээд энэ чиглэлээр боловсруулалт хийгээд дуусж байна.
Цаг хугацаа шал аар болсон байна. Геополитикийн хувьд маш хүн цаг хугацаанд амьдарч байна. Дэлхий өнцөг булан бүрд дайны гал ассан цаг хугацаа байна. Монголчууд би цаашид ямар байдалд ажиллаж амьдрах уу гээд бид бүхэнд мэдэж сурах зүйл маш их байна.
Хэн нэгэн хүн хүч чадлаараа бусдыг дээрэлхэх биш, хэн нэгэн хүн бусдад тусалдаг, бусдыг аюул ослоос аварч хамгаалдаг боломжийг бүрдүүлэхийн тулд ЕБС-ийн хүүхдүүд заавал суралцах хичээл болгож оруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.