Зөөврийн амьсгалын 20 ширхэг аппаратыг нийлүүлнэ

774

Тус яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-од 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлж байгаа тухай мэдээлж 44 мянган оношлуур нэмж авах талаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн  мөрөөр хийгдэж байгаа ажлын талаар Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийж,  ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа элчин сайд Д.Ганбат зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэх болсныг дуулгав.
Коронавируст халдварын үеийн эм, тарианы нөөцийн талаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа танилцуулж,  эмчилгээнд бусад улс орнуудад хэрэглэж буй  эм тариа ашиглаж байгааг дурдлаа.  Цаашид вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй  эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа тухай танилцууллаа. Эрүүл мэндийн яам, эмнэлзүйн зөвлөх баг, эмч мэргэжилтнүүдээ оролцуулан БНХАУ-ын КОВИД-19-ийн эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалтыг явуулж байна.  Ирэх 7 хоногт эмнэлгийн тоног төхөөрөмжийн танилцуулга хийгдэнэ                                                                                                                                                                                  Эрүүл мэндийн яам

хариулах

Please enter your comment!
Please enter your name here