Туулын хурдны замын ТЭЗҮ дээрээ инженерүүдийн нэр барьж, хуурамч гарын үсэг ашигласныг илчилж эхэллээ

Туулын хурдны замын ТЭЗҮ дээрээ инженерүүдийн нэр барьж, хуурамч гарын үсэг ашигласныг  илчилж эхэллээ

Туулын хурдын зам барихад Хонг Конгийн "Haoyuang intustrial and trade" гэх компани шалгаруулсан ч тус компани нь хурын зам битгий хэл энгийн зам бүр замын зураг төсөл ч хийж байсан туршлагагүй компани болохыг иргэд, олоннийт, судлаачид илчилж, гаргаж ирээд байна. Тус компани нь зөвхөн химийн болон машины эд ангийн худалдаа эрхлодэг компани аж. 

Эндээс үзэл Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын газар гэх байгууллагууд тендерээ хууль бусаар явуулсан байх магадлалтай гэсэн үг. 

Үүнээс гадна Туулын хурдны зам барих Байгаль орчны ерөнхий болон Нарийвчилсан үнэлгээг хийсэн Мон газар экологи, ТЭКОЛ гэх компаниуд нь мөн л байгаль орчны үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагагүйг судлаач, эрдэмтэд хэлж буй. Тэрбүү хэл энэ салбарт ажиллаж байгааг нь мэдэхгүй компани хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Тэгвэл тус компани нь байгаль орчны үнэлгээ гаргасан гэх тайландаа маш олон иженер, судлаачдын нэрийг хуурамчаар ашиглан, ТЭЗҮ-ээ боловсруулсан байна. 

Энэ талаар,

Усны звлөх инженер Г.Мөнх-Эрдэм:

"Усны мэргэжлээр 20 гаран жил ажилласан хүний хувьд би тал талаасаа барилга орон сууцаар шахагдаж жил ирэх тусам тэжээгдлийн муж нь багасан хумигдаж байгаа Туул голын татам дотор барилга байгууламж барих, зам тавихыг хэзээ ч дэмжихгүй. Сая Munkhzorig Dalanbayar -ийн постоос байгаль орчны үнэлгээ хийсэн компани өөрийн тайлан дотроо миний нэрийг хууль бусаар ашигласныг олж мэдлээ. Миний огт оролцоогүй ажилд нэрийг зөвшөөрөлгүй ашиглаж оруулсан байгааг залруулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг Мон Газар Экологи ХХК-аас шаардаж байна. 

Туул гол маань мөнхөд сав дүүрэн мяралзан урсаж байх болтугай! гэжээ.

Мөн Ойн инженер Д.Мөнхзоригийн нэрийг хуурамчаар ашигласныг тэрээр эсэргүцүэн, шаардлага тавьжээ. 

Тэрээр, 

Миний бие Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын судалгааны ажилд огт оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэр, гарын үсэг хуурамчаар ашигласан байгууллагууд нь тодорхой учир холбогдох хариуцлагаа хүлээнэ биз….! гэжээ. 

Ийнхүүү Туулын хурдын зам гэгщх бүтээн байгуулалтыг яагаад маш олон хууль, журам  зөрчин, ямар ч туршлагагүй хятад компаниар бариулахаар улайрч байна вэ гэдэг ихээхэн анхаарал татаж байна! 

Уг асуудлаар бид үргэлжлүүлж мэдээлэх болно. 

Жич: Хурдын зам барих тендерт шалгарсан гэх хятадын "Haoyuang intustrial and trade" компанийн талаарх хуурамч мэдээллийг НЗДТГ-ын Улаанбаатар мэдээ хуудаст байршуулж байсныг хүргэе:

093de15ced4c4b08a084de116ce2e773

8cbf18183a714d8d8e2bcc17dba99549d4d688909c21408aac5b4881b4644123

 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

O
Otgonzaya 2 сар, 4 долоо хоног
Ugaasaal mungu ugaalt songuuliin munguu bosgoh arga shalgah heregtei
А
ахмад зөвлөх инженер 2 сар, 4 долоо хоног
Энэ Усны зөвлөх инженер энэ төсөлд нэр ч байхгүй байж юугаа донгосоод яваа этгээд вэ??? Усны инженер гадаргуугын усаа л шинжилдэг бишүү!!! Уул нь Гидрогеологчид гидрогеологын инженерүүд л энэ төсөлд оролцож санал дүгнэлт ээ өгөх ёстой!!! Юун яасан Усны инженер. Газрын гүний усыг л бид хэрэглэж яваа болохоос урсгал ус уугаагүй юм шүү!!! Энэ золигт өгөх авилгал нь багадаад өнөөх нь голоод ямарч үндэслэлгүй хуцаад байгаа пм биш биз дээ!!!