Б.Энхбаяр: Энэ Оюун-Эрдэнэ гэдэг хүн амь тавьж байна. Өөрийнхөө авсан хулгайг яриад байдаг юм биш үү?

Б.Энхбаяр: Энэ Оюун-Эрдэнэ гэдэг хүн амь тавьж байна. Өөрийнхөө авсан хулгайг яриад байдаг юм биш үү?

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг өгч байгаагаа өнөөдөр мэдэгдсэн. Тэрээр Б.Энхбаярыг "Бодь группын Баясгалангаас 1,3 сая доллар бэлнээр авсан" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл түүний хариуд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл өглөө. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 

Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл амь тавьж байна. Өөрийнхөө авсан авлигалыг яриад байгаа юм биш үү? Авлигалын хэргүүд нь илрээд эхлэнгүүт адилхан авлигач гэж хэлээд мөчрөөс зүүгдэж үлдэхийг чармайж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа маш олон гэрээг нууцын зэрэглэлд авсан.
 
 Эсвэл өөрийнхөө авсан авлигалыг яриад байгаа юм уу? Сэтгэц нь өөрчлөлттэй болжээ. 1.3 сая долларын хахуулыг "Бодь"-ийн Баясгалангаас авсан юм уу, гүйцэтгэх захирал байсан А.Амундрагаас авсан юм уу? А.Амундра Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хувийн пи-арчин биз дээ?  Херо Баатартай холбоотой.
Тавантолгой Төмөр замын захирал Удаанжаргал өөрийн хамаарал бүрий Голомт капитал компаниар дамжуулж 10 гаруй орон сууц барьсныг би илчилсэн. Тэмээтэй хөшөөний хажууд Х.Баттулгын газар дээр "Нүүрс тауэр" барьж буйг би илчилсэн. Арцатын аманд нүүрсний хулгайн мөнгөөр орон сууц барьж буйг ч би хэлсэн. 6 оффтэйк гэрээний 4 нь Л. Оюун-Эрдэнийг өөрийг нь Ерөнхий сайд байхад хийгдсэн гэрээ. Гэтэл намайг Арцатын аманад хаустай, хувьдаа нисдэг тэрэгтэй гэх мэтээр ярьж байна.
 
Энэ хүн Үндсэн хуулийн цэц гүтгэх заалтыг хүчингүй болгосныг ашиглаж , хүн гүтгээд ч хамаагүй адилхан авлигачин гэх ойлголт нийгэмд түгээж байна.
 

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нарын Монголын том хулгайчдыг тойрсон бүлэглэлийн авлига, албан тушаалын хэргүүд илрээд амь тэмцэн, үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ!

-Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хаа хамаагүй баахан бурж, элдэв муу юманд холбох гэж оролдсон бололтой. Худал гэдгийг баримтаар хялбархан нотолно.
Ер нь харанхуй, ухаан муутай хүн тул өөрийнхөө холбогдон шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хулгайч, авлигач нартай тэмцэж байгаа мань мэтийг зайлуулж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна! Нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд!
 
Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компанитай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа!
Цаг өөрчлөгдсөн! Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уранбураак Л.Оюун-Эрдэнэ ээ! Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ!
 
АТГ-аас ЕС асны холбогдсон бүх хэрэг, хөрөнгө орлого, эх үүсвэрийг нь хуулийн дагуу шалгаж байгаа байлгүй дээ. Эрдэнэс ОТ компанийн 20 сая ам.долларын хууль бус зарцуулалт, хувьдаа ашигласан хэрэг, Смарт эко транс компанид улсын хилийн зурваст хууль зөрчиж 66 га газар олгосон, 100 гаруй тэрбумын хэрэг, их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээнүүд, Харбины олон тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ г.м олон хэргийн материал очсон байгаа даа!

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.