Л.Ану-Үжин: 1000 км зам барих боломжтой хөрөнгөөр ердөө 32 км зам барих гэж байна
Хотын бодлого, дэд бүтцийн чиглэлээр судлаач, барилгын инженер Л.Ану-Үжин дараах байр суурийг илэрхийллээ.
“Би Швейцарь улсад хотын томоохон системийн инновацлаг удирдлага, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, барилгын салбарт 15 жилийн туршлагатай, мэргэшсэн инженер. Одоо зөвлөх инженерийн зэрэг горилж байна. Мөн бодлогын чиглэлээр судалгаа хийдэг.
“Хотын шийдлүүд бүгд бодлогын чанартай байдаг. Гэтэл өнөөдөр бодлогын түвшинд мэтгэлцэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх хүмүүс нийслэлээс ирээгүй байна. Тиймээс асуулт гэхээсээ илүү саналаа хэлж байна”.
“Аливаа төсөл эхлэхийн өмнө ‘энэ хэрэгтэй юу, үгүй юу’ гэдэг асуултад хариулах ёстой. Энэ асуултын хариуг би сүүлийн хоёр долоо хоногт олж мэдэж чадсангүй. Би хурдны замыг бүхэлд нь эсэргүүцээгүй, харин яагаад заавал Туул гол дагуу барих гэж байгааг л тодруулахыг хүссэн. Мөн “Ийм хэмжээний ‘мега’ төслүүд нь Улаанбаатар хотын иргэдийн татвараар хэрэгждэг.
Засгийн газрын түвшинд батлагдсан төсөл байж, зөвхөн нэг албан тушаалтан тайлбар хийж, хязгаарлагдмал хүрээнд хэлэлцэж байгаа нь буруу. Үүнийг нээлттэй хэлэлцүүлэг болгох ёстой”.Энд “24 мега төсөл яригдаж байна. Ямар ч төсөл, тэр байтугай нэг мод тайрах шийдвэр хүртэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангах ёстой. Ийм их хэмжээний хөрөнгөд гарын үсэг зурж буй хүмүүс өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй, бодлогын ойлголттой байх шаардлагатай”.Энэ төсөл бодлогын бус, зөвхөн техникийн шийдэл давамгайлж байна.“Өнөөдөр бодлогын ойлголтгүйгээр зөвхөн техникийн шийдэл ярьж болохгүй.
Хэрвээ 2.3 их наяд төгрөгөөр 32 км зам барьчихаад түгжрэл 50 хувь буурахгүй бол яах вэ? Үлдсэн тойрог замын төслийн зардал хэд болох вэ?
Эцэст нь “2.3 их наяд төгрөг гэдэг бол 2,300 тэрбум төгрөг. Улаанбаатар хотод нэг км авто зам барих өртөг дунджаар 1–3 тэрбум төгрөг байдаг. Тэгэхээр бараг 1000 км зам барих боломжтой хөрөнгөөр ердөө 32 км зам барих гэж байна. Үүнийг бид бодитоор тооцож, нухацтай хэлэлцэх ёстой”.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.