Таван сайдын суудал, УИХ-ын даргын албан тушаалтай өг гэж Н.Учралыг шантаажилжээ

Таван сайдын суудал, УИХ-ын даргын албан тушаалтай өг гэж Н.Учралыг шантаажилжээ

Ёстой юм ёсоороо л болж байна. Нэг л их Н.Учралыг Ерөнхий сайд болгочихвол бүх зүйл болчихно гэж байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан дараагийн шантаажаа эхлүүлжээ. Дөнгөж өчигдөр үдэш Ерөнхий сайдаар томилогдсон МАН-ын дарга Н.Учралаас таван сайдын суудал дээр нэмэх нь УИХ-ын албан тушаалыг өг гэсэн “хүсэлт” барьж орсон байна. Хэрэв энэхүү шаардлагыг нь биелүүлэхгүй бол Засгийн газрын сайд нарыг нь тангараг өргүүлэхгүй гэсэн тулгалт маягийн зүйл хийсэн бололтой юм. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж, сайд нараа томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Гэвч сайд нарыг УИХ-д тангараг өргүүлнэ гэсэн хуулийн заалтаар шантаажилж таван сайдын суудал нэхэж байгаа юм байна. 

Намын эв нэгдлээ бодсон ч, гадаад орчинд өрнөж буй геополитикийн нөхцөл байдлаа харсан ч Ерөнхий сайдад цаг хугацаа юу юунаас чухал байгаа. Гэтэл ард түмний эрх ашиг биш, албан тушаалын наймаа л Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынханд чухал байгаа бололтой юм.

Бүр сайд нарын нэрсийг, УИХ-ын даргаар томилуулах хүнтэй нь хамт Ерөнхий сайдад өгсөн гэх мэдээлэл байна. Намын даргадаа Ерөнхий сайдын эрх мэдэлд нь халдаж, сайд нарын нэрсийг санал болгож болдог юм байж.

Гэтэл бүр давраад УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, спикерийн суудлаар наймаалцахыг оролдож байгаа нь парламентынхаа зарчимд ч халдаж буй хэрэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдыгаа огцруулах бичиг бариад гүйж байсан  С.Амарсайханыг УИХ-ын даргаар сонгох тулгалт хийж яваа аж.

МАН-ын гуравдугаар ээлжийнхэн ийнхүү хоорондоо зодолдох зуур иргэдийн амьдрал, ахуй ямар болтлоо дордож буйг хэн хүнгүй мэднэ. Өнгөрсөн намраас эхэлсэн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн шантааж ямар боловч Г.Занданшатарын Засгийн газрыг хөмрөөд авсан. Одоо барьцаа ахиулж, шантаажаа лавшруулж шинэ Ерөнхий сайд Н.Учралаас таван сайдын суудал, УИХ-ын даргын албан тушаалтай нэхэж буй нь энэ. Яасан ч ханаж цаддаггүй хүсэл, шунал вэ!

Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

E
Erku 2 сар, 3 долоо хоног
Arai davruu yu.bugdii ne zailuul
Н
Никит.Монгол 2 сар, 3 долоо хоног
Мэхт мэхэнд. Хорчин хоорондоо.гэж. Онгоншатар.өөрөө Цонхоор орж ирсэн.Еөк тавиул.шдээ..Цэвэр ариун юм яриж яахав. Бүгд зайлах хэрэгтэй..
Б
Би 2 сар, 3 долоо хоног
Чи хол очиж, цагирагла. Одоо энд Занданшатар хамаа ч байхгүй
Б
Би 2 сар, 3 долоо хоног
Чи хол очиж, цагирагла. Одоо энд Занданшатар хамаа ч байхгүй
Н
Никит.Монгол 2 сар, 3 долоо хоног
Мэхт мэхэнд. Хорчин хоорондоо.гэж. Онгоншатар.өөрөө Цонхоор орж ирсэн.Еөк тавиул.шдээ..Цэвэр ариун юм яриж яахав. Бүгд зайлах хэрэгтэй..
И
Иванов Настъяа 2 сар, 3 долоо хоног
Урьд нь ч гэсэн ямар ч ерөнхий сайд өөрөө сайд нараа нэрлэж танхимаа бүрдүүлж байгаагүй л дээ одоо яалтай билээ. Дүрмийн дагуу л явж байгаа юм байна.
О
О 2 сар, 3 долоо хоног
Маш зөв шаардлага Ардын намын 68 суудлаас 28 суудалтай гэж байгаа ш дээ Тэгэхээр яаж ч бодсон 5 сайд+ УИХ дарга Болж л байна ш дээ Ингэж байж улс төр тогтвортой явна шүү дээ
И
ИРГЭН 2 сар, 3 долоо хоног
Зөв.шүү.Амарсайхан УИХ ын дарга болоход Учралд түшигтэй шүү.Нас намбатай.
И
Иргэн 2 сар, 3 долоо хоног
Амарбаясгалан ОЭийн н талд сайдаа тэнцвэртэй өгөх хэрэгтэй.Тэгж байж ажил явна.Үгүй бол удахгүй огцорно шүү.Ард иргэд тэгж харж бн.
Г
Готовдорж 2 сар, 3 долоо хоног
хэн тулгаад байнааа ийм нөхдүүдийг ил гаргаж ирээд төрийн өмнөөс шангий нь хүртээж нам дарж байх хэрэгтэй
Б
баагии 2 сар, 3 долоо хоног
Данх гэж бас дийлдэхгүй хулгайч иржээ.Хүүкийн өвчин хоосон цайгүй данх болжээ.Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж энэ дээ
Х
Худал сайт 2 сар, 3 долоо хоног
Хэн нотлох ьэ энэ мэдээллийг үнэн гэж янз бүрээр сэвж монголчуудаа талцуулах хэрэг байдиймуу мөнга авч байвал
Х
Хариад 2 сар, 3 долоо хоног
Ингэх нь тодорхой байсан. Ялаас мултрах, хэргүүдээ хаахад ийм хэмжээний хүч хэрэгтэй байгаа Учралын зовлон ингээд л танхимаа байгуулахаас л эхэллээ дээ Зарчим дээрээ хатуу зогсож засгаа бүрдүүлж чадвал цаашид ажиллахад нь тустай. Гэвч АН улсаа бодож зөв талд нь дэмжиж тусалж ажиллахгүй эргээд шантажидтай нь нийлвэл насгүй л байх нигуртай. Шантажид орж тэдний багийнхныг оруулбал хулгай луйвраа хамгаалдаг, үзэгдсэн харагдсан боломж бүрийг ууталдаг луйварчдын оромж боломж улс орны хөгжлийг гацаагч болж бас л нэг их удахгүй л мааниа уншуулах биз. Маш хүнд нөхцөлд ажиллах болно. Нэр цэвэр, эргээд ард түмнээ харах нүүртэй байхын тулд зарчмаа барьж шантажчдын үгэнд оролгүй өөрөө засгаа байгуулаад л азаа үзэх нь зөв дөө
З
Зочин 2 сар, 2 долоо хоног
Юм бүхэн ээлжтэй байдаг юмаа О-э- ний ЗГ-г хууль бусаар огцруулсан мөн Амарбаясгаланг бас хууль бусаар Энхбаяр гүтгэсээр байгаад ажлыг нь авсан Занданшатар Энхбаяраар парламентэд халдсан худлаа гүтгэж шахаанд оруулж байгаад УИХ-н даргын суудлыг авсан Энэ бүхнийг арай дэндэж байна гэж ард түмэн ярьж байсан Одоо Зандкагийн ээлж нь болжээ
Z
Zochin 2 сар, 2 долоо хоног
Учралын ямар шантажны бичлэг байгаа вэ? Найдвартай юм байжл таарна.
Z
Zochin 2 сар, 2 долоо хоног
Аб, Данх, Нябо нар жэнко, Мэнгэ залгамжлагдсан гэмт хэрэгийн бүлэглэл гэж боддог, ямар юмны улс төрч байдгийн, иргэдийг талцуулан цаанаа хулгай хийж хөрөнгжөөд байдаг итгээдүүд. Мафи ялсан, монгол ялагдсан, дуусаа