Х.Нямбаатарын дэмжигчдийн нэг Л.Оюунгэрэлийн амьдардаг хотхоны хашааг давуулан чулуу шиджээ

Х.Нямбаатарын дэмжигчдийн нэг Л.Оюунгэрэлийн амьдардаг хотхоны хашааг давуулан чулуу шиджээ

Х.Нямбаатарын дэмжигчдийн нэг Л.Оюунгэрэлийн амьдардаг хотхоны хашааг давуулан чулуу шиджээ. Цагдаа нар  түүнд анхааруулж зогсоосон байна. Хэрэв хотхоны намхан хашааны цаана хүүхэд хөгшин хүн байсан бол чулуунд оногдох эсрдэл үүссэн ч Хан-Уул дүүргийн цагдаа нар хотын даргын дэмжигчдийг дагаж яван, хяналт тавьж ажилласан тулдаа олон хүн хотхон руу чулуу шидэхээс хамгаалж чаджээ.  

 Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар (2026.03.30) 1 цаг 57 минутын турш лайв хийж, "Туулын хурдны зам бол хөгжил. Хөгжлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хүний өөрийнгүй зарлана, лайвдана. Намайг зогсоож чадахгүй" гэв. 

Тэрээр дэмжигч олон хүний хамт Туул голын хойд эрэг дагуу зүүнээс хойшоо алхахдаа УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Л.Оюунгэрэлийн гадаа очиж, түүнийг гэрээсээ гарч ир хэмээн дуудсан юм. Мөн хотын бүх бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг эмгэгтэй, гадаад нөхөртэй, сайд байхдаа гэмт хэрэг хийсэн гэх мэтээр хувь хүний нэр төрд халдсан.

Л.Оюунгэрэл нүүр хуудсаар дамжуулан хийсэн бичлэгтээ "Манай гэр рүү дайрахаас би айхгүй байна. Х.Нямбаатар СХД-ийн хэсгийн ахлагч нараа дагуулан манай гадаа иржээ. Би Х.Нямбаатартай Туулын хурдны замын талаар мэтгэлцэхэд бэлэн байна. Танд долоо хоногийн хугацаа өгье. Аль телевиз рүү хэзээ, хэдэн цагт очихыг хэлчихвэл би шууд яваад очно. Би хангалттай судалсан тул энэ төслийг эхлүүлж болохгүй хэмээн хэд хэдэн байгууллага руу өргөдөл явуулсан. Х.Нямбаатар даргад төслөө судлах хугацаа өгье" гэсэн юм.  

 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Т
тунгалаг 2 сар, 3 долоо хоног
Энэ арай дэндэнээ амь насаа өгөх болтлоо авилгал хахуулд идэгджээ энэ хүн маш их мөнгөний асуудал байна шалгах газар нь шалгаачээ
Э
Энхцогт 2 сар, 2 долоо хоног
Нянбактер л үхэж , далд ормоор байгаа юм !!!