Х.Нямбаатар: Туулын хурдны замыг нэг бол намайг алаад зогсоо, эсвэл шүүхээр шийдвэр гаргуулаад зогсоо

Х.Нямбаатар: Туулын хурдны замыг нэг бол намайг алаад зогсоо, эсвэл шүүхээр шийдвэр гаргуулаад зогсоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр/2026.03.30/Туулын хурдны замын төсөлтэй холбоотой “тайван жагсаал” хийсэн юм. 

Хотын дарга Х.Нямбаатар:

Надад одоо алдах юм байхгүй. Хотын бүтээн байгуулалтыг зогсоож, сарниулах гэж байгаа олигархуудтай бүгдээрээ хамт тэмцэе гэж та бүгдийг уриалж байна. Энэ УИХ сүүлийн 2 жилд 4 ажил хийлээ.

Нэг Засгийн газраас нөгөө Засгийн газрыг унагаах, цаашдаа олон Засгийн газар унах шинжтэй байна. Засгийн газрыг хамгаалах кноп дарсныхаа төлөө олон арван тэрбум төгрөг авилга авдаг. Өөрийнхөө тойрогт авигалын шинжтэй барилга байшин барих төсөв баталдаг ажил хийлээ. Гадаад дотоодод зугаалах ажил хийлээ. 

Тус жагсалын үеэр Туул голоос савраа тат гэсэн эмэгтэйг жагсаалаас явуулья, пайзыг нь булааж ав хэмээн дайрлаа. 

Мөн энэ олигархууд Туулын замыг эсэргүүцэж байгаа терористуудад хандаж хэлэхэд, Туулын замын ажил ганцхан тохиолдолд зогсоно. Тэр нь шүүхийн шийдвэрээр зогсож болно. Нэг бол намайг алчихаад зогсоож болно. Өөр сонголт байхгүй шүү...

Энэ замыг тасалдуулж байгаа хүн болгоныг тасалдуулсан минут өдрөөр нь шүүхэд хандаж торгууль алданги нэхнэ гэдгээ та бүхэнд хэлье, гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д
д мягмарсүрэн 2 сар, 3 долоо хоног
Эхлээд зөв мэдээлэл олж авмаар байна 100 к гээд цуураад бна 5000 гэж байна лээ ш дээ Тэгээд том том замууд дээр гарц орцтой ш дээ… Бурж гарах юм аа… Харин тэрнийхээ ороэд төслийн мөнгийг хянах хэрэгтэй ш дээ Өөр улс орны иймэрхүү замын үнэлгээ гүйцэтгэл Манай нисэхээс нааших хурдны замтай харьцуулалт хийж мөнгө төсөвийг хянаа ч