Тэрбум, зуу зуун саяын төсөвтэй дүүргүүдийн засаг дарга нарын гарын бэлэг тараалтад Чингэлтэй дүүрэг удаалав

Тэрбум, зуу зуун саяын төсөвтэй дүүргүүдийн засаг дарга нарын гарын  бэлэг тараалтад Чингэлтэй дүүрэг удаалав

Дүүргүүдийн иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх нэрээр баяр ёслолын өдрүүдийг угтан төсвийн мөнгөөр бэлэг буюу хоол хүнс түлээ нүүрс тараадаг уламжлал бараг тогтсон байдаг.Энэ уламжлалын  далд санаа нь ард иргэдийн саналыг өөртөө болон өөрийн намд худалдан авах мөн төсвийн мөнгийг ашиггүй зүйлс зарцуулж байгаа дарга нарын увайгүй үйлдэл ч гэж иргэд дүгнэдэг.

2022 онд Сүхбаатар дүүргийн засаг дарга асан  Б.Болормаа ахмадуудад гарын бэлэг тараах зорилгоор нийт нэг тэрбум 360 сая төгрөгийн төсвийн хөрөнгө зарцуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан.

Энэхүү төсвийн багцад дээд гурил, цагаан будаа, еэвэн зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтсан бөгөөд төсвийн үр ашиг, ил тод байдал нь маргаан иргэдийн дунд маргаан  үүсгэсэн юм.

f8ce3259cc4c4ffbbb91182e6889450f

 

Гэтэл энэ онд удаах дүүргээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ойролцоогоор 300 сая төгрөгийн төсвийг ахмадуудад гарын бэлэг тараахад зарцуулжээ.

 

9b1cec09669e40feae4e42ccefb31da3

Дүүргийн удирдлагууд, холбогдох байгууллагууд нь ил тод байдал, хяналт, аудитын тогтолцоог сайжруулж, шаардлагатай бол хариуцлага тооцох арга хэмжээг авах ёстой. Иргэдийн татварын хөрөнгөөр нэг удаагийн бэлэг тараах уламжлал нь зөвхөн хууль бус үйлдэл үүсгэх эрсдэл төдийгүй, нийслэлийн төсвийн үр ашгийг бууруулж болзошгүй юм.

 

dea8b3cb1e584353aab89775acf8dc5d

fd803eb993e540a1a4e45c36ee52500b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.