Иргэд: Ийм хэцүү цаг үед хэрэгтэй, хэрэггүй зардал хэрэггүй. Манай улсын эдийн засаг ямар байгаа билээ
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Тус үйл ажиллагааг хэр үр ашигтай талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэд:
Одоогоор ийм хэцүү үед хэрэгтэй, хэрэггүй зардал хэрэггүй гэж бодож байна. Төр засгаас гарж байгаа бол бүр хэрэггүй. Дэлхий улс орнууд ямар байгаа билээ. Манай улсын эдийн засаг ямар байна. Хувь хүмүүс өөрсдөө ийм зүйл хийж байгаа бол хамаагүй.
Ашиггүй ийм зардал гаргаж байхаар өндөр настнуудынхаа тэтгэврийг нэмчвэл зүгээр юм даа...
Иймэрхүү ажил хийгээд сонгуульдаа ажилладаг хайртай дүү нар, цэргүүд, цүнх баригчдаа тэжээж байгаа ажил гэж харж байна. Иргэд татвар төлөгчидөд ямар ч ашиггүй.
Одоогийн нөхцөл байдалд ямарч шаардлагагүй. Хүндрэлтэй ийм цаг үед арай өөр шаардлагатай зүйлд зарцуулсан нь дээр. Энгийн үед соёл урлаг хэрэгтэй байлгүй яахав үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.