Монгол Улсын төлөөлөгчид Парист ChangeNOW 2026 арга хэмжээнд оролцож, COP17-ыг Улаанбаатарт зохион байгуулах бэлтгэлээ танилцуулав
Парис хотноо зохион байгуулагдаж буй ChangeNOW 2026 олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.

Тус арга хэмжээ нь 40,000 гаруй оролцогч, 10,000 гаруй бизнес, 1,200 хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагч, инновацын манлайлагчдыг нэг дор цуглуулжээ.Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD #COP17 ) Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл өгч, олон улсын оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.