Баримт_хураангуй: Өөрөө жагсаал удирдан, олон нийтийг бослого, тэмцэлд уриалж, иргэдээ доромжилж буй Хотын даргад хариуцлага тооц!
Монголын түүхэнд анх удаа Хотын дарга нь НИТХ-ын төлөөлөгчид, хороо, дүүргийн ажилчид, засаг дарга нарыг цуглуулан, жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэх мэт төрийн бүх инститыг үл тоон, хэвлэл мэдээлэл, олон нийтийг ч хамруулан бүгдийг нь доромжилж, олон нийтийг үймээн самуунд турхирсан үйл явдал өчигдөр болов.
1. Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийг нэг нэгээрээ гараад ир, үзье хэмээн хууль тогтоох дээд байгууллага буюу парламент руу халдав
Энэ бол хууль тогтоох дээд байгууллагын дархлаа руу халдаж, улмаар заналхийлсэн үйлдэл юм.
2. Асар өндөр дүнтэй мөнгөн гуйвуулгыг хятад компани руу хийж, Засгийн газраас ч том
Туулын хурдны зам гэх 2,3 их наядын асар том өртөгтэй энэхүү төслийнхөө урьдчилгаа 500 тэрбумыг хятадын компани руу ямар нэгэн барьцаагүйгээр шууд шилжүүлсэн байдаг. Ингэхдээ ямар нэгэн баталгаа гаргуулахгүйгээр шилжүүлсэн нь Засгийн газраас ч давсан том эрх мэдэл юм.
3. Ерөнхийлөгчийн институтийг үл тоон Тэрбум мод үндэсний хөдөлгөөний эсрэг туулын бургасыг хууль бусаар хядав
Монгол Улсынын Ерөнхийлөгч Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүлж, Монгол орны ойн сангийн бүрхэвчийг 9.0%-д хүргэх, цөлжилтийг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах том зорилгыг дэлхий нийтийн өмнө амласан.
Гэвч хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны зам барихдаа Туул гол дагуух 64 га талбайг хамарсан хэдэн мянган бургас, улиасыг хядахаар улайрч байгаа нь Ерөнхийлөгчийн институтыг үл тоон, том толгойлсон үйлдэл юм.
4. Дөрөв дэх засаглал буу хэвлэл мэдээллийн зарим байгууллагуудыг буллидэж хаалгана хэмээн заналхийлэв
Энэ бол бодит мэдээллийг хүргэн ажиллаж байгаа 4 дэх засаглалын амыг нь хааж, нухчин дарах гэсэн илтэд заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
5. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ террорист, буруу номтон хэмээн доромжлов
Түүний энэ үйлдлэл бол иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан нэр тэр, алдар хүндэд халдаад зогсохгүй, тэдний гэр орон, хувийн мэдээллийг ил зарласан маш хуулийн зөрчил юм.
6. НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, хороо, дүүргийн ажилчдыг цуглуулан нийгмийг өдөөн турхирав
НИТХ-ын төлөөлчид, дүүргийн засаг дарга нар, хороо дүүргийн ажилчид бол иргэд, олон нийтийн төлөөлөл бөгөөд иргэд, олон нийтийн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, албан тушаалтнууд. Гэвч тэднийг бөөнөөр цуглуулж, иргэдийнхээ эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бослого, тэмцэлд уриалж байгаа нь нийгмийг өдөөн турхирсан, гэмт хэргийн шижнтэй үйлдэл юм.
Харин түүний энэхүү бүх институт, хууль, засаглалыг уландаа гишгэн дураараа аашилж, гэмт хэрэгт өдөөн турхирч байгаа үйлдлийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, хариуцлага тооцох ёстой юм.
Мөн Хотын даргыг томилдог НИТХ нь хурла ахуралдуулж, түүнийг батламжилдаг Ерөнхий сайд нь ч анхаарал хандуулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулъя!
Сэтгэгдэл (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.