УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийслэлийн эрх мэдлийг эргэн харах ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийслэлийн эрх мэдлийг эргэн харах ёстой

 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хотын эрх хэмжээ, томоохон төслүүдэд тавих хяналтын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Нийслэлд олгосон эрх мэдлийг эргэн харахгүй бол хууль тогтоох дээд байгууллага хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй болж байна. Томоохон төслүүдийн хүрээнд олон талын байр суурийг хангалттай сонсохгүй байгаагаас үүдэн мэдээллүүд зөрчилдөж, няцаагдах нөхцөл үүсч байна.

Тухайлбал, байгаль орчны үнэлгээ бодитоор хийгдсэн эсэх, холбогдох хүмүүс гарын үсэг зурсан эсэх, мөн төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын санхүүгийн чадавх зэрэг асуудлыг нягтлан шалгаж, шийдвэр гаргах шаардлагатай. Мөн энэ нь зөвхөн нийслэлд хамаарахгүй, цаашид орон нутагт, тухайлбал уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжих үед ч ижил асуудал үүсэх эрсдэлтэй байна.

 Ийм нөхцөлд УИХ хяналтаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг шинэ сорилт тулгарч байгаа бөгөөд  одоогийн байдлаар Төсвийн байнгын хорооны түвшинд нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төслүүдийг ямар хууль, эрх зүйн орчинд авч үзэж байгаа нь тодорхой бус байна.

 Цаашид аймаг, орон нутгууд эдийн засгийн хувьд бие даах чадвартай болохын хэрээр олон төсөл хэрэгжих бөгөөд тэдгээрт тавих парламентын хяналт илүү чухал.

Нийслэл нь Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж хэдий ч бүх асуудлаар бие даах хандлага нь зөв эсэхийг бодлогоор тодорхойлох шаардлагатай. 

Мөн шинэ хот байгуулах, тухайлбал Хархорин хотыг хөгжүүлэх зорилготой уялдуулан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дахин авч үзэх, хотуудын удирдлага, зохицуулалтыг цогцоор нь шинэчлэх шаардлага үүсч байгааг онцоллоо.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.