Ч.Лодойсамбуу: Т.Даваадалай Бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд. Гэтэл чи одоо яасан их сандарч байна вэ

Ч.Лодойсамбуу: Т.Даваадалай Бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд. Гэтэл чи одоо яасан их сандарч байна вэ

 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Туулын хурдны замын асуудлаар байр сууриа илэрхийлж, нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжиллээ.

Т.Даваадалай “Бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд. Гэтэл чи одоо яасан их сандарч байна вэ. Жагсаал, зөрчилдөөн, бүр зодоон нүдээн рүү хүртэл асуудлыг оруулж байна.

 Мөн төрийн албан тушаалтан хүн хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, төрийн ажлыг зарчмын дагуу хийх ёстой. “Хотын түгжрэлийг бууруулахын тулд тойрог зам, төмөр зам зэрэг шийдлүүдийг би санал болгож байсан . Гэтэл зам нэмэх тусам төвлөрөл нэмэгдэж, түгжрэл улам тэлдэг гэдгийг тооцохгүй байна.

Түүнчлэн “Туул гол дагуу зам барихгүй бол түгжрэл шийдэгдэхгүй гэх байдлаар төрд шахалт үзүүлж байгаа нь буруу. 400 тэрбум төгрөг зарцуулчихаад дараа нь сонсгол хийе гэж ярьж байна. Ийм байдлаар төрийн ажил явдаггүй. Эхлээд олон нийттэй хэлэлцүүлэг хийж, санал авч байж шийдвэр гаргах ёстой юм. “Ийм байдалд хүрч байгаа нь хэт сандарч, буруу арга барилаар асуудалд хандаж байгаагийн илрэл”. 

Сануулахад, уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхтүвшин Т.Даваадалайтай маргалдаж, улмаар Төрийн ордонд түүнийг газар түлхэж унагасан үйл явдал болсон. Үүний дараа Ч.Лодойсамбуу  гишүүн ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.