ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ гэж этгээдийн худал мэдэгдэлтэй холбогдуулан би шүүхэд хандаж, 11 тэрбум төгрөг нэхэмжилсэн
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан А.Амундра ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн Бодь группээс авсан 110 сая доллар гэх мөнгөний зургийг өөрийн инстаграмд нийтэлсэн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ үүнд тайлбар хийжээ. Тэрээр,
-Эд нар бүр аргаа баржээ! Хаа хамаагүй зурагнууд нийлүүлээд л гүтгээд явчихдаг. Б.Цогтгэрэл/шилэн/-ээ, чиний хулгай мөд илрээд үнэнд гүйцэгдэнэ ээ!
Семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг гээд Red rock дээр хувь, хувьсгалын олон л ажлаар очиж байлаа.
Л.Оюун-Эрдэнэ гэж этгээдийн худал мэдэгдэлтэй холбогдуулан би өмнө нь шүүхэд хандаж, зөвлөх компаниудаараа дамжуулан асар их мөнгө авсан гэх гүтгэлгийн улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар 11 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.Худал мэдэгдэлд нь дурдсан энэ мөнгийг Монголын хүүхдүүдийн сайн, сайхны төлөө зарцуулна гэж бодож байна.
Хүүхдийнх нь нисдэг тэрэг хөлслөн ниссэн тансаглал, үнэтэй хэрэглээ, тамхи татсан хүнийг 50 сая төгрөгөөр торгоно гэх элийрлээс харахад Л.Оюун-Эрдэнэ төрийн эрхэнд байсан 6 жилийн хугацаандаа асар их баяжсан нь тодорхой тул энэ мөнгийг хялбархан төлөх байх аа! Бивээр энэ гүтгэгч этгээдийг Монголын төрөөс зайлуулна. Одоо нэмээд Б.Цогтгэрэлийг шүүхэд өгөх болно!
Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл. Илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг түдгэлзсэн үеийг энэ хог шаарнууд сайн ашиглаж байна, гэжээ.
Зураг: А.Амундрагийн нийтэлсэн зураг
Тэрээр уг зургийг нийтлэхдээ "Д.Мөнх-Эрдэнэ Red Rock амралтын газарт Бодь группын гэрээг өөрөө бэлдэж өгч байна. Энэ цүнхтэй мөнгөнүүд хэнийх вэ" гэсэн тайлбар тавьсан байв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.