Иргэд: Өргөн хэрэглээний бараа нэмэгдсэн нь бензин нэмэгдсэнтэй холбоотой байх

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар бид "Бөмбөгөр" худалдааны төвийг зорилоо.

Иргэд болон худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор барааны үнэ нэлээд өсжээ. Тухайлбал, махны тасагт нэг килограмм хонины мах 25,000 төгрөг, үхрийн цул мах 32,500 төгрөгийн үнэтэй байна. Худалдан авагчид өмнө нь 22,000 төгрөгөөр авдаг байсан ундааны үнэ хүртэл нэмэгдэж, цагаан будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүн ч үнэд орсонд бухимдалтай байв.

Цагаан идээний тасагт ууттай сүү 500грамм нь 2400-2500 төгрөгөөр борлуулагдаж байна.

Зах, худалдааны төв учраас бусад дэлгүүрийг бодвол харьцангуй хямд байж болох ч үнийн энэхүү өсөлт иргэдийн худалдан авах чадварт хэдийнээ сөргөөр нөлөөлж эхэлжээ.

"Монгол төмс болон бусад хүнсний ногооны үнэ мөн л нэмэгдсэн байлаа. Иргэд "Яг тэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэж нарийн хэлж мэдэхгүй ч тооцоо хийхэд нийт төлөх мөнгөн дүн өмнөхөөсөө эрс өссөн нь мэдэгдэж байна. Энэ бүхэн шатахууны үнэ 3000 төгрөг хүрсэнтэй шууд холбоотой" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.