Чөлөөт бөхийн ААШТ-ний 3 дах өдөр Монгол Улсын тамирчид 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ
2026 оны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо 4-р сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна.
Азийн шилдэг хүчтэнүүд ур чадвар, тэсвэр хатуужил, хүч бяраа сорин өрсөлдөж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 11, эмэгтэй 10 тамирчин хүч үзэж байна.
Тэмцээний 3 дах өдөр Монгол тамирчид 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ.
Алтан медалыг эмэгтэйчүүдийн 76кг-ын жинд ОУХМ Э.Давааннасан хүртэв.

Эмэгтэйчүүдийн 68кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа Азийн АШТ-ээс зургаа дахь медалиа гардаж авлаа.Ийнхүү тэрээр Азийн АШТ-ний нэг мөнгө, таван хүрэл медальтай болов. Э.Дэлгэрмаа тэмцээнд оролцохоор Кыргызстан улсын Бишкек хотыг зорьсон үеэр аав нь бурханы оронд заларсан ч тэвчээр гарган ААШТ-ний 6 дах медаль хүртсэн нь энэ өдрийн онлох үйл явдал байлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 55кг-ын жинд О.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний ААШТ-ний анхны медаль билээ.

Өнөөдө
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.