Иргэн: Мөнгө угааж байгаа асуудал. Нямбаатараас очиж асуу

Нийслэлийн 19 дүгээр хорооллын зам дагуух явган хүний замыг шинэчилж эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь яг одоо хэр шаардлагатай ажил вэ, эсвэл төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж буй хэрэг үү гэдэг асуудлаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Иргэдийн зүгээс үүнийг "мөнгө угаах ээлжит арга" хэмээн шүүмжлэх хандлага давамгайлж байна. Нэг хийсэн ажлаа чанартай гүйцэтгэж, олон жил ашиглахын оронд жил бүр дахин дахин засаж байгаа нь төсвийн мөнгийг үргүй үрж буй хэрэг бөгөөд үүний оронд илүү тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулах шаардлагатайг тэд онцолж байв.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед явган хүний замаас илүүтэй нийтийн тээвэр, авто замын түгжрэл, эвдрэлийг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт байх ёстойг зарим иргэн хэлж байна. Одоогийн байдлаар явган хүний замын 80 орчим хувь нь харьцангуй гайгүй, ашиглах боломжтой байгаа тул ойр ойрхон хуулж солих нь ямар ч үр ашиггүй ажил гэж үзэж байгаа юм.

Хамгийн гол асуудал нь гүйцэтгэлийн чанарт оршиж байна. Чанаргүй хийсэн зам ганцхан удаагийн усархаг бороо ороход л эвдэрч, өвөл цацсан давс, бодист идэгдэн нэг жилийн дараа дахин ашиглах боломжгүй болдог. Тиймээс жил бүр төсөв үрж, иргэдийн явах боломжийг хязгаарласан чанаргүй засвар хийхийн оронд анхнаас нь стандартын дагуу, насжилт өндөртэй, чанартай зам тавихыг иргэд шаардаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.