УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийн 56,4 хувь нь дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж олонх нь дэмжлээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ. Санал хураалтад 101 гишүүн оролцож, 57 нь буюу 56,4 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Нарантуяа, Х.Бааасанжаргал нарын гишүүд "боль", "манипуляци хийж байна" , "Парламентаа устгасан, түүхэн дэх хамгийн хогийн УИХ-ын дарга шүү чи за юу!" гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.