Сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болно.
Хасын Хүлэгүүд цувралыг 3-0 харьцаатайгаар тэргүүлж яваа ба өнөөдөр хожил байгуулбал Үндэсний дээд лигийн 10 дахь цомөө өргөх бөгөөд 3 жил дараалан 2 удаа түрүүлсэн баг болж нэрээ мөнхлөх юм.
Мөн тус багийн тоглогч МУГТ Б.Билгүүн, ОУХМ О.Сэргэлэн нар 7 удаа түрүүлсэн анхны тоглогчид болно. Залуу тоглогчид болох , Б.Барсболд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, Э.Түшиг нар дээд лигт 3 жил тоглож 3 удаа аварга авсан амжилтын эзэд болно.
Харин анх удаа финалд шалгараад байгаа "Сэлэнгэ Бодонс" багийн хувьд хожигдох эрхгүйгээр талбайд гарах юм.
Сэлэнгэ Бодонс баг нь Үндэсний дээд лигийн хамгийн өндөр төсөвтэй баг бөгөөд ойролцоогоор 8-9 тэрбум төгрөг гэх албан бус мэдээ байна.
Өмнө нь хагас шигшээ тоглолтонд Бишрэлт Металл, Аравт багууд Монголын сагсан бөмбөгийн дээд лигт 0:3 гэсэн хар нүхнээс эргэн ирж цувралд хожил байгуулж байсан юм.
Тоглолт 19:10-аас М Банк аренад болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.