З.Батбаяр: Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

З.Батбаяр: Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...
Усны газрын дараг З.Батбаяр Туул голын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ. 
 
Тэрээр, 
-Хаврын гачиг урсацын үед эхлэхэд Туул гол маань шургах тасрах эрсдэл өндөр байдаг. Тэгвэл өнөөдөр "Наадамчдын гүүр"-ний орчмоос Туул-Дунд голын бэлчир хүртэл, Морин давааны хойд хадан хошуунаас төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж ирэхэд хүртэл 2 ч газарт тасарсан шургасан байдалтай байна.
Ийнхүү тасрах болсон шалтгаан нь Туул гол ёроолдоо хүртэл хөлдсөн үеэс эхлэн гэсэж хайлах хүртэл 5 сарын хугацаанд хоногт 300000 м³ усыг газрын гүнээс авч Улаанбаатар хотын усан хангамжид ашиглаж байсны улмаас хөрсний усны түвшин унаж одоо ус хайлах үед нөхөн сэргэж буй процессын үр дүн юм. 
Мөн Улаанбаатар хот орчимд хаврын гачиг урсацын үеийн тэжээл болдог байсан шар усны үер огт болдоггүй болсон нь бас нөлөөлж байна.
 
2012 онд 45 хоногийн хугацаатай тасалдаж байснаас хойш урт хугацаагаар тасалдахгүй байсан Туул гол маань ийнхүү харамсалтай байдлаар тасарч шургасан байдалтай байна. 
Өнөөдрөөс эхлэн Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority -аас өдөр бүр Туул голын урсацад мониторинг хийж ажиллах ба мэдээллийг тухай бүр хүргэх болно...
Туул голын урсац тасалдсан энэ үед ус ашиглалтыг хязгаарлах багасгах арга хэмжээ авах шаардлага үүсэж магадгүй юм.
 
Туул гол болон бусад бүх голууддаа дээд зэргээр анхаарал хандуулж хамгаалалтын арга хэмжээ авах, хөрөнгө мөнгө зарцуулах зайлшгүй шаардлага бий болоод байна...гэжээ. 
cbc9e7e62fa94ad1b9213b4d04a38987
060b86a6c63c44aea5c8549bc90b762b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.