Б.Батцэцэг: Харбины гэрээний үнийн асуудал дээр 2 улсын ААН-үүд хоорондоо тохиролцоод, үнээ харилцан ашигтай тохирох боломжтой

Б.Батцэцэг: Харбины гэрээний үнийн асуудал дээр 2 улсын ААН-үүд хоорондоо тохиролцоод, үнээ харилцан ашигтай тохирох боломжтой

Харбины гэрээ буюу 10 тэрбум долларын алдагдалтай гэх гэрээг Хянан шалгах түр байгуулах санал УИХ дээр дэмжигдэхгүй "унасан".

Харин энэ гэрээг гардахн зохион байгуулсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр/2026.04.16/ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа уг гэрээг өөрөөсөө бултуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чихэх гэж оролдов. 

Сануулахад, 2015 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь үнэн. Харин өнөөдөр хөндөгдөж байгаа гол асуудал нь тус хэлэлцээрийн хүрээнд байгуулсан гэрээнд Монголын талаас нийлүүлэх нүүрсний үнийг айлын тал/БНХАУ/ зах зээлдийн үнээс 5 хувийн хөнгөлөлт үзүүлээч гэдэг санал тавихад Монгол Улс яагаад 50$ буюу хэт хямд үнээр өгөх гэж зүтгээд байгаа вэ гэдэг асуудал.

Хэрэв тус гэрээнд айлын талын хүссэн 5%-ын хямдралаас хэт хямд буюу 50$-оор нүүрсээ зарах юм бол тонн тутмаас багдаа 40 долларын алдагдал хүлээж,  цаашлаад 250 сая тонноос бараг 10 тэрбум доллар буюу 36 их наяд төгрөгийн алдагдал бидэнд үүсэх юм. 

Үүнийг л хянан шалгая, энэ үнийн дүн үнэн үү, худал уу гэдгийг тогтооё. Өөрчлөх боломж байвал өөрчилж, өөрт ашигтай хувилбар луу шилжүүлье гэдэг саналаа Түр хороо байгуулах хүсэлтэй гишүүд иэрхийлж буй. 

Харин Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мөн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, 

"Харбины гэрээг байгуулсан нь зөв. Харин үнийн асуудал дээр 2 улсын ААН-үүд хооронд тусдаа гэрээ байгуулсан. ААН хоорондын үнийг харилцан ашигтай тохирох асуудал нээлттэй. БНХАУ ч гэсэн компани хоорондын гэрээгээ гэргэж хараад, үнэ тогтоох асуудлыг зах зээлийн дагуу явах ёстой гэдэг"-ийг онцолсон юм. 

Өөрөөр хэлбэл, "БНХАУ-ын тал үнэ дээрээ уян хатан байж болно, гэрээгээ өөрчилж болно, харилцан ашигтай хувилбар ярьж болно" гэдгийг хэлсээр байтал манай УИХ-ын гишүүд уг гэрээг хянан шалгах Түр хороог байгуулахгүй унагаж байгаа нь гайхмаар...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.