Баримт_хураангуй: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын амиараа хамгаалж буй Туулын хурдны замтай худ Өгөөдэйбаатар холбогдсон түүх...

Хууль зөрчин Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйээр ажлаа эхлүүлсэн Туулын хурдны зам төслийг Түр хугацаанд зогсоох шийдвэрийг БОУАӨЯ-аас гаргаад байсан бол өнөөдөр үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа салбарын сайд нь мэдэгджээ.

Гэвч үүний цаана БОННҮ, ТЭЗҮ гэх мэт олон бичиг баримтууд нь хууль зөрчсөн, сонгон шалгарсан “China Hyway group limited” компани нь ч хууль бусаар шалгарсан байх магадлалтай маш олон баримтууд дэлгэгдээд байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний үеэл болох Хотын дарга Х.Нямбаатар нарын амиараа хамгаалж буй Туулын хурдны зам төсөлтэй тэдний худ Ч.Өгөөдэйбаатар ч нэр холбогдож байна.  

Энэ баримтыг Эргэлт.мн сайт дэлгэн тавиад байгаа билээ. 

Баримтаас үзвэл,

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 онд Хятадын иргэн Лиу гэгч “China Hyway group limited” компанийг Хонконгод байгуулсан. Ингээд ердөө дараа жил нь буюу 2009 оны зургадугаар сарын 22-нд “China Hyway group limited” компани Монголд орж ирж, Хоржавын Амгалан гэгчтэй хамтран “Хувай Монголиа” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Харин монл талын хамтрагч Х.Амгалан гэгч “Нүхт тур” ХХК-ийн эзэн бөгөөд олны сайн мэддэгээр Нүхт тур компанийн эзэн бөгөөд МИАТ ТӨХК-ийн онгоцны хоолыг 10 гаруй жил дангаараа нийлүүлж ирсэн компани юм. 

 

China Hyway group limited компанийн 70% эзэмшигч нь Хуваймонголиа ХХК. Хуваймонголиа ХХК ны 30% эзэмшигч нь Хоржавын Амгалан.

Х.Амгалан гэгчийн бас нэгэн компани болох  төмөр замын тээвэр хийдэг “Нордэрн рөүт транспорт” ХХК гэж компани бий. Тус компанийг Х.Амгалан Даваадоржийн Баасанбаттай хамтран эзэмшдэг бол ту с компанийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар өөрийн найз Цэвгээгийн Эрдэнэбилэгийг ажиллуулдаг байна.

Харин Цэвгээгийн Эрдэнэбилэг гэгч нь 2016 оны Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай “Сино мон грийн инвестмент” ХХК-ийг хамтран байгуулсан байна.

Эндээс дүгнэж үзвэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч тэр, түүний үеэл Хотын дарга Х.Нямбаатар ч тэр Туулын хурдны зам төслийг хууль зөрчиж байж, амиа ч өгөхөөс буцахгүйгээр цээжээрээ хамгаалж байгаагийн цаана тэдний худ Ч.Өгөөдэйбаатар байгаа учраас түүгээр дамжсан тэдний эрх ашиг нуугдаж байна гэж харагдахаар байна. 

 

Нэг үгээр Ерөнхий асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн худ Ч.Өгөөдэйбаатарын эзэмшлийн компаниар дамжуулан Туулын хурдны зам төслөөр мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм. 

Дашрамд дуулгахад, өнөөдөр ажлыг нь үргэлжлүүлэхээр болоод байгаа Туулын хурдны зам төсөл байгаль орчныг сүйтгэн, маш олон хуулийн зөрчилтэй байгаа учир энэ төслийг бүр мөсөн зогсоох шаардлагыг АН болон ИОН зэрэг хэд хэдэн нам эвслээс гаргаж, шаардлагаа эрх баригч намын дарга Н.Учралд хүргүүлээд байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.