Иргэд: Төрийн ордныхоо урд архи дарс зарах нь зохимжгүй л юм. Хууль хоёр өөр үйлчилж болохгүй

Улаанбаатар хотын төв талбайд "UB Food Festival" олон улсын хоолны өдөрлөг 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд нийт 18 улсын үндэсний хоолнуудыг танилцуулж байгаа бөгөөд өдөрлөг 4 дүгээр сарын 17-ноос 26-ны хооронд үргэлжлэх хуваарьтай юм байна.

Хоолны үнэ ханшийн хувьд ихэвчлэн 15 мянган төгрөгөөс дээш байгаа нь харьцангуй жигд тогтсон мэт харагдлаа. Гэвч зохион байгуулалтын тал дээр шүүмжлэлтэй хандах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, Төрийн ордны өмнөх талбайд согтууруулах ундаа пиво худалдаалж байгаа нь хууль дүрэмд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хэрэв олон нийтийн талбайд ийм төрлийн бүтээгдэхүүн зарах зөвшөөрөл олгосон бол нэг компанид монополь эрх өгөх бус, бусад газруудад ч ижил тэгш боломж олгох ёстой.

Мөн энэхүү өдөрлөгийг иргэдийн жагсаал цуглаан хийх боломжийг хязгаарлах зорилгоор зохион байгуулж байгаа юм биш биз гэх хардлага төрж байна. Хоолны амт чанарын хувьд дажгүй боловч порц нь үнэндээ хүрэхгүй бага байгаа нь дутагдалтай санагдлаа. Жишээ нь, Чех хоолны газрын хоол амттай байсан ч хэмжээ нь хэтэрхий бага байв. Уг нь энэ мэт өдөрлөгүүд нь хоолоор дамжуулан улс орнуудын соёлыг түгээх, иргэдэд таатай орчин бүрдүүлэх үндсэн зорилготой байх ёстой.

Цаашид зохион байгуулагчид хууль дүрмээ чанд баримталж, үйлчилгээний чанар болон үнэ, порцын тэнцвэрт байдалд анхаарах шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.