Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хурлыг яаравчлан зарлаж, өөрийн фракцаа бэхжүүлэхээр шийджээ

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хурлыг яаравчлан зарлаж, өөрийн фракцаа бэхжүүлэхээр шийджээ

Туулын хурдны замыг Засгийн газраас зогсоох шийдвэр гаргасантай зэрэгцээд Хотын дарга буюу Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг маргааш буюу 2026.04.23-ны өдөр зарлан хуралдуулахаар зарлажээ. 

"Би Нийслэлийн МАН-ын даргын хувьд хурлаа хэзээ хуралдуулахаа өөрөө мэднэ" хэмээн ярьж байсан Х.Нямбаатар дарга гэнэт Нийслэлийн МАН-ын хороог хуралдуулах болсон нь учиртай аж. 

Учир нь, түүнийг тойрсон асуудлууд сөхөгдөж, тендер, булхай дэлгэгдэж эхлэнгүүт Хотын даргын ажлаасаа мултрахгүй байх арга саам сүвэгчилж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар өөрийг нь дэмждэггүй буюу өөр фракцын гишүүдээ хасаж, өөрийг нь дэмжих хүмүүсээс нийслэлийн МАН-ын хороог бүрдүүлэхээр шийдсэн байна.

Тиймээс маргааш буюу 2026.04.23-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох нийслэлийн МАН-ын хуралдаан нэлээн ширүүхэн болох шинжтэй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.