Нүүрээ будаагүй мэдээгээ хөтөлсөн Японы мэдээний хөтлөгч олон нийтийн сүлжээнд эерэг хандлага дагуулж байна
2026 оны 4 дүгээр сарын 18-ны үдээс хойш Японы Нагано мужид 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. NHK телевизийн Нагано салбарын хөтлөгч Инай Шико шуурхайгаар гэрээсээ телевизийн студи рүү очиж, шууд дамжуулалтаар мэдээ, яаралтай мэдээллийг хүргэжээ.
Тэрээр цаг алдалгүй мэдээлэл хүргэхийг нэн тэргүүнд тавьж, нүүр будалтгүйгээр эфирт гарсан байна. Түүний энэхүү хурдан шуурхай, мэргэжлийн хандлага нь олон нийтийн сүлжээнд эерэг хандлага, дэмжлэгийг хүлээгээд байна.
Энэ явдал нь онцгой нөхцөл байдалд олон нийтэд чухал мэдээллийг хүргэхэд сэтгүүлчдийн хүлээдэг үүрэг, хариуцлагыг тодотгож өглөө. Газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол, бэртэл гэмтэл бүртгэгдээгүй ч тус бүс нутагт дахин чичирхийлэл үргэлжлэх эрсдэл хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.