Л.Энх-Амгалан: Боловсролын яамнаас чиг үүргийн давхардалтай 50 хүнийг цомхотгосон

Боловсролын салбарт цомхотгол хийсэн асуудлаар сайд Л.Энх-Амгалангаас торууллаа. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 

Би яамны 105 хүнээс 25 хүнийг, Боловсролын ерөнхий газраас 160 хүний 25 хүнийг мөн цомхотгосон. 

Өмнө нь би Боловсролын сайдаара очоод тендерийг яамнаас холдуулсан байсан. Гэтэл сая тендерээ буцаагаад авчихсан байна. Гэтэл Боловсролын яам тендер зарладаг биш бодлого хийж байх ёстой яам шүү дээ. Тиймээс мөн буцаагаад тендерийг холдуулсан.  

Боловсролын яамны ТНБД-ыг чөлөөлж, Т.Ням-Очирыг томилсон. Ням-Очир бол багшаас эхлээд, сургуулийн захирал, дүүргийн боловсролын газрын дарга, нийслэлийн боловсролын газрын дарга хүртэл явсан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.