Б.Батцэцэг: Тэртээ тэргүй захиа даалгавраа авсан, төлбөр тооцоо нь хийгдсэн гүтгэлэгт би тайлбар хийгээд ч нэмэргүй байх

Б.Батцэцэг: Тэртээ тэргүй захиа даалгавраа авсан, төлбөр тооцоо нь хийгдсэн гүтгэлэгт би тайлбар хийгээд ч нэмэргүй байх
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ГХЯ-аасаа их хэмжээний мөнгийг өөрийн хамаарал бүхий компани руугаа шилжүүлдэг талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Мөн түүнийг гадада пассдортны хэвлэх үйлдвэрийг өөрийн хамаарал бүхйи компанид авсан гэх мэт мэдээллүүд ч гаргасан. Уг асуудлаар түүнээр тодруулга авлаа. 
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
 
-Тэртээ тэргүй захиа даалгавраа авсан, төлбөр тооцоо нь хийгдсэн гүтгэлэгт би тайлбар хийгээд ч нэмэргүй байх. Энэ гүтгэлэг дахиад сарын хугацаанд үргэлжлэх юм гэсэн. Энэ гүтгэдэг хаанаас захиалгатайг нь мэдэж байгаа.

Би уг асуудлыг нэг бүрчлэн судлаагүй, ажил ихтэй байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг “62 тэрбум төгрөг шамшигдуулсан” гэх мэдээлэл гарсан. Энэ нь ямар ч байж боломгүй гүтгэлэг. Гадаад харилцааны яамны жилийн төсөв 27 тэрбум төгрөг бөгөөд бүх зардал шилэн дансанд ил тод байрладаг.

Зарим сэтгүүлчид захиалгатай мэдээлэл түгээж байгаагаа надад учирлаж, уучлал хүссэн тохиолдол ч бий. Миний албан тушаалд санаархсан хүмүүсийн хэвлэлд өгсөн гүтгэлэг.  Би хэн ийм захиалгатай зүйл хийж байгааг мэдэж байгаа учраас худал мэдээлэлд тус бүрчлэн тодруулга өгөх шаардлагагүй, зав ч алга. 

Манай улсад улс төржилт хэрээс хэтэрч байна. Үүнээс үүдэн Монгол Улсын гадаад харилцаанд сэв суух вий гэхээс эмзэглэж байна гэдгээ онцлон дурдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.