Баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, Улаанбаатарт огцом сэрүүснэ
Өнөөдөр баруун болон баруун өмнөд нутгаар цаг агаар эрс муудаж, бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Ялангуяа Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн бүсээр салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй ч баруун аймгуудын өмнөд хэсэг болон төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар тогтуун байх аж.
Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг бүс нутгаар +1…+11 градус, говийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хот орчмоор үүл багасч, хур тунадас орохгүй ч өмнөх өдрөөс 11 градусаар огцом сэрүүсч, +10…+12 градус дулаан байх төлөвтэй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын огцом өөрчлөлт, хүчтэй салхи, шуурганд анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.