Захиргааны хэргийн шүүхээс өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлийг хангаж, Туулын хурдны зам төсөл дээр хэрэг үүсгэжээ

"Туулын хурдны зам" мега төслийг хэрэгжүүлэх тухай нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг анхнаасаа хууль зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгохоор өмгөөлөгч Ц.Батцолд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж, хэрэг үүсгэжээ. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон бүрдүүлбэр хангагдсан гэж үзэн, захиргааны хэрэг үүсгэн шалгахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус мега төсөл нь шүүхийн гурван шатны шийдвэр эцэслэн гарч, хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгжих боломжгүй болж байгаа юм.

Миний бие өмгөөлөгчийн хувьд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор үргэлжлүүлэн ажиллах болно.

Нэхэмжлэлийн үндэслэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/125 дугаартай, "Туулын хурдны зам" төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн тогтоолтой холбоотой юм. Уг тогтоолыг гаргахдаа мега төслийн ач холбогдол, үр дагаврыг бүрэн гүйцэд хянаж, хурлаар нухацтай хэлэлцэлгүйгээр, зөвхөн улс төрийн шийдвэр гаргах байдлаар хандсан нь хууль бус гэж үзэж байна.

Тус мега төсөл нь олон хууль тогтоомжийг зөрчсөн талаар мэргэжилтнүүд болон салбарын яамны зүгээс удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Нийслэлийн Засаг даргын зүгээс асуудалд ул суурьтай хандалгүй, гоомой шийдвэр гаргасан нь энэхүү хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг харуулж байна. Тиймээс шүүхийн журмаар уг шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
З.Хайлда 1 сар, 3 долоо хоног
Сэтгэл амс хийж байдаг шүү Нямбаатартанг өм & цөм том , том хулгай хийгээд байгааг нь харсан ч за эрх биш хуультай , шүүхтэй улс даа харж шалгаж л байгаа байлгүй гэж боддог л байв Энэ удаад Хатан Туулын алтан амийг тасална гэж Улаан будагтай хятад сүх далайж гарч ирхэд нь үнэхээр тэсгэл алдаж бүтэн сар өөрийн fb - орчинд хэр чадлаараа эсэргүүцлээ илэрхийлэв ....бидний тэмцэлд сайн Хуульч байсны буянаар эхний үр дүнг мэдэрч суух нэн таатайяа ....🙏🙏🙏