Хуульч Б.Гүнбилэг ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-т шалгуулахаар өглөө

Хуульч Б.Гүнбилэг ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-т шалгуулах болсон талаар тодрууллаа.

Тэрээр, Б.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгохыг хатуу хориглосон байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул АТГ-т ханджээ. 

Монгол Улс 2006 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орж, авлигатай тэмцэх олон улсын стандартыг мөрдөх үүрэг хүлээсэн билээ.

Гэвч өнөөдрийн бодит байдалд Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын үйлдэл ашиг сонирхлын илэрхий зөрчилтэй байна. Тэрээр зам тээврийн салбарт 1300 орчим вагон эзэмшдэг, "Болдтөмөр Ерөө гол" компанитай холбоотой төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн гэх мэдээлэл бий.

Түүнчлэн түүний хамаарал бүхий "Монголиан Транс Лайн" компани Дорноговь аймагт 226-227 км төмөр зам тавьсан нь түүнийг энэ салбарын "магнат", монопол тоглогч болсныг илтгэж байна. Төрийн бодлого тодорхойлж, зөвшөөрөл олгодог сайд өөрөө хувийн компаниараа дамжуулан төрийн ажлыг гүйцэтгэж байгаа нь засаглалын зарчимд нийцэхгүй.

Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудын тээвэрлэлтийн тендерт түүний хамаарал бүхий компаниуд нь ялж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр л гэхэд 650 орчим вагон ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна.

Шинэ Засгийн газрын тэргүүнээр Н.Учрал томилогдож, нийгэмд шинэчлэлийн хүлээлт үүсээд буй энэ үед "мөнгөтэй" бүлэглэлүүд болон намын ах нарын нөлөөгөөр ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрийн өндөр албан тушаалд дахин суух нь засаг төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай.

Төрийн бодлого мөнгөний нөлөөнд автаж, нэг хүний монопол эрх ашгийг хамгаалдаг байж болохгүй. Авлигатай тэмцэх газар (АТГ) зөвхөн нэр төдий бус, хуулиар хүлээсэн чиг үүргээ бодиттой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэнэ гэдэг нь хууль сахиулах байгууллага ажлаа хийж, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хэлнэ. Өнөөдөр иргэд АТГ-ын үйл ажиллагаанд туйлын сэтгэл дундуур байгаа бөгөөд шударга ёсыг тогтоох бодит алхмуудыг хүлээж байна, гэсэн юм. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Z
Zochin 1 сар, 2 долоо хоног
Batnairamdaliin Uchraliig shuumjildeg zuv shde.Ymarch bolovsrolgui.tavisan said n ingeed chadvargui meregjiliin bus.Ediin zasgiin suuri medleggui. hel am ihtei.ashig sonirhiliin zurchil deed tsegtee.Hevleliin kampanitai nuher GH iin said.tomilson Sarangerel avgai.Bugs bazdag Odbayr.1000 vagontoi ZTS baih shig.Delhiin shivshig MGLiin uls tur.