Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлтийг ил тод болгож, шалгуурыг нарийвчилна

Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлтийг ил тод болгож, шалгуурыг нарийвчилна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцжээ.
4edc77cdc35d4c358022f415695d4573
 
2026 онд 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн ч эрэлт 9.2 дахин давж, 1053 аж ахуйн нэгжээс 2.3 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн байна.
 
Аялал жуулчлалын салбарын үндсэн үйл ажиллагаа явуулдаг ААН-ҮҮД ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ байгаа зэрэг олон ХҮНДРЭЛҮҮД тулгамдаж байгаа талаар ярилцжээ.
 
Иймд дараах ШИЙДВЭРИЙГ гаргаж, хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхээр тогтжээ.
 
НЭГТ: Зээлийн шалгуурыг тодорхой болгож, аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг холбогдох бүртгэл, мэдээллийн сантай тулган нарийвчилж, ЗОРИЛТОТ БУС ААН-ИЙГ ХАСАХ,
 
ХОЁРТ: Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ОЛОН НИЙТЭД нээлттэй болгож, ЖАГСААЛТЫГ ИЛ ТОД ЗАРЛАХ
 
ГУРАВТ: 500 сая төгрөгөөс дээш зээлд ХЯНАЛТЫН ГЭРЭЭ байгуулж, ЗЭЭЛИЙН ЗӨВ ЗАРЦУУЛЖ байгаа эсэхэд ХАТУУ ХЯНАЛТ ТАВИХ,
 
ДӨРӨВТ: Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ХУВААРИЛАЛТЫГ ОНОВЧТОЙ болгох талаар судлах зэрэг шийдэлд хүрлээ.
9dc73ff7f1df4153865635cb7ac3151cc74bb1d960c849b0952a6b271a4a2924Ингэснээр уг зээл зорилтот аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй хүрэхээс гадна салбарын ААН-ийн үйл ажиллагаа тогтворжиж, ЭДИЙН ЗАСАГТ Ч ЭЕРЭГ НӨЛӨӨ үзүүлнэ гэж тооцжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.