ОУХМ, ахлагч Э.Буджав туухай өргөлтөөр 5 жил тасралтгүй ялалт байгууллаа
ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, ОУХМ, ахлагч Э.Буджав туухай өргөлтөөр ээлжит ялалтаа байгууллаа.
Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон "Цагаан шөнө" олон улсын туухай өргөлтийн тэмцээнд аваргалсан бөгөөд энэ нь түүний тус наадмаас 5 жил тасралтгүй хүртсэн 5 дахь удаагийн аваргын алтан медаль нь юм.
ОХУ, БНХАУ, БНЭУ, Киргиз Улсад сүүлийн жилдүүдэд зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аваргын тэмцээнд 4 удаагийн аваргаар шалгарч, эх орондоо 10 удаа алтан медалийг авчирч, дахин давтагдашгүй түүх бүтээсэн нь бас л тэр билээ.
Туухай өргөлтийн спорт нь өөрөө ОХУ-аас эхтэй ч монгол залуу энэ төрөлд олон мянган тамирчдыг ардаа орхиж, хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн тамирчин болж чадсан нь түүний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.