Хуульч Б.Гүнбилэг ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ, ТЕГ-т өгсөн нь үнэн хэрэгтээ С.Баярцогтыг намнах захиалга байжээ
Хуульч Б.Гүнбилэг өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-т шалгуулахаар өгснөө мэдэгдэж байв. Харин өнөөдөр/2026.05.05/ Тагнуулын ерөнхий газар мөн өгөх аж. Ингэхдээ АН-ын ЕНБД-ыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогттой хамт өгөх талаараа бичжээ. Ингэхдээ ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нарыг холбоотой гэжээ. Тус холбоо нь С.Баярцогт Оюутолгойн гэрээг хийхдээ сая доллар олж ирсэн бөгөөд түүнийг нь Б.Дэлгэрсайхан олж ирсэн учраас ТЕГ шалгах ёстой гэж үзэж байгаа аж.
Үнэн хэрэгтээ, Б.Дэлгэрсайхандаа ч биш С.Баярцогтыг ТЕГ-т өгч шалгуулах нь түүний гол зорилго байжээ гэдэг нь тодорхой болж байна.
Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг АН-ын ЕНБД-аар жинхлүүлэхгүй гэж байдгаа тавьж буй Женко фракцынхан болон "15 давхрынхан" хуульч Б.Гүнбилэгт хандан С.Баярцогтыг намнуулах захиалга өгсөн нь энэ байж.
Харин хуульч Б.Гүнбилэгийн С.Баярцогтыг намнах арга нь холуур буюу Б.Дэлгэрсайханаар эхэлж, аажимдаа С.Баярцогт руу орж байгаа нь энэ аж.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.