Салхи шуургатай, зарим нутгаар хур тунадас орж сэрүүснэ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэх бол өмнөд нутгаар салхи шуургатай байх төлөвтэй.
2026 оны 05-р сарын 05-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газар, говийн хойд болон зүүн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг байна. Шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш чиглэн секундэд 5–10 м, зарим үед 12–14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6°C, өдөртөө сэрүүсэж +10...+12°C дулаан байна.
Салхи шуургатай, зарим нутгаар хур тунадастай сэрүүснэ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.