Жүжигчин С.Батзориг: "Хориотой жүжиг" анх 20 жилийн өмнө X ТҮЦ продакшны захиалгаар зохиолч Ц.Балдорж гуайн зохиолоор тавигдаж байсан
Одоогоос 20 жилийн өмнө "Х Түц" продакшны уран бүтээлчид зохиолч Ц.Балдорж гуайд санал тавьснаар "Хориотой жүжиг" анх үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Тухайн үедээ урлагийн ертөнцөд тэсрэлт хийж, олон хоногийн турш тасралтгүй тоглогдож байсан юм.
Тэгвэл жүжигчин С.Батзорг, М.Баясаа нар "Х ТҮЦ" продакшнаас зохиогчийн эрхийг нь гуйж, тайзнаа дахин амилуулах боломжтой болжээ.
Жүжигчин С.Батзориг:
-Баясаа ах бид хоёр сургуулиа төгсөөд "Х Түц" хамтлагтай амьдралаа холбосноос хойш хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. Багш нараасаа энэ жүжгийг дахин тавих зөвшөөрөл авч, найруулагч М.Батболдтой хамтран хоёр жилийн турш төсөл дээрээ ажилласны эцэст өнөөдөр үзэгчдийн хүртээл болгоод байна.
Энэхүү жүжигт нийт 17 уран бүтээлч оролцож, өөр өөрийн өвөрмөц өнгө төрх, эмзэглэл, авьяас чадвараа шингээн тоглож байгаагаараа онцлогтой. Манай жүжгийн нэгэн сонирхолтой шийдэл бол Монголд анх удаа ашиглагдаж буй 90 градус эргэдэг тайз юм. Тайзны байгууламж нүсэр, зөөвөрлөх боломжгүй учраас энэхүү жүжгийг орон нутагт болон хилийн чанадад тоглох боломжгүй. Тиймээс үзэгчид зөвхөн заасан хугацаанд, заасан газарт нь ирж үзэх боломжтой бөгөөд тоглолт 5 дугаар сарын 11-ийг дуустал ердөө 9 хоног үргэлжилнэ.
Үзэгчид жүжигчдийн амьсгал, сэтгэл хөдлөлийг дэргэдээс нь мэдэрч, жүжгийн нэг хэсэг болох боломжийг бид бүрдүүлсэн.
Миний бие энэ удаад Бакигийн дүрийг бүтээж байгаа бөгөөд энэ нь уран бүтээлч хүний хувьд маш том сорилт байлаа. Өмнө нь энэ дүрийг манай "Х Түц"-ийн Батаа ах амилуулж, өөрийнхөө тамгыг дарж байсан түүхтэй. Тийм ч учраас агуу уран бүтээлчдийн гаргасан жишигт хүрэх, хариуцлагатай тоглох гэдэг амаргүй байсан. Гэсэн хэдий ч ах эгч нар маань ирж үзээд, бидний ажлыг өндрөөр үнэлж, урам өгсөнд маш их баяртай байна.
Жүжигчин Баясаа: Залуус энэ жүжгийг хийж чадна гэж итгэсэн учраас X ТҮЦ-ийнхэн маань "Хориотой жүжиг"-ийнхээ эрхээ өгсөн
Жүжигчин Г.Лхагвацэрэн /Жижгээ/: Шинийг эрэлхийлдэг, сонин содонд дурладаг хүмүүс "Хориотой жүжиг"-ийг ирж үзээрэй
Т.Ганболд "Хориотой жүжиг"-ийн гол дүр тоглосон талаараа ярив
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.