Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан ч салхи ширүүсч, зарим бүсэд бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан ч салхи ширүүсч, зарим бүсэд бороо орно

Өнөөдөр  буюу тавдугаар сарын 8-нд ихэнх нутгаар дулаахан байх ч хойд болон уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна.

Мөн хуурайшилт нэмэгдэж буй тул ой, хээрийн түймрийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

 Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар өдөртөө хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадасгүй, багавтар үүлтэй байна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0…-5 градус хүрч хүйтрэх бол говийн өмнөд хэсгээр +7…+12 градус дулаан хононо.

 Өдөртөө ихэнх нутгаар +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус хүрч дулаарна.

Улаанбаатарт: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи секундэд 5–10 метр, зарим үед 12–14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Өдөртөө бага зэргийн бороо орж, шөнөдөө 0…-2 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Өдөртөө +17…+19 градус дулаан байна. Багануур орчмоор: Бороо орохгүй ч салхи ширүүснэ. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.