Монгол офицер С.Лхагвасүрэн Германы зэвсэгт хүчний мэргэжлийн зэрэг хүртлээ

Монгол офицер С.Лхагвасүрэн Германы зэвсэгт хүчний мэргэжлийн зэрэг хүртлээ
Монгол цэргүүд АНУ-д зохион байгуулагдсан бэлэн байдал, бэлтгэлжилтийг сорьсон олон улсын тэмцээнд дэд байрт шалгарсан бахдам мэдээтэй зэрэгцэн өөр нэг монгол офицер АНУ-д холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцахдаа шилдэг суралцагчийн нэг болж, ХБНГУ-ын цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзлыг хангасан байна.
 
ХБНГУ-ын Зэвсэгт хүчин нь АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэнцэж чадсан нь хүрэл, мөнгө, алтан медаль хүртдэг байна.
 
Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер ахлах дэслэгч С.Лхагвасүрэн энэхүү болзлыг хангаж, төгсгөлтийнхөө баярын арга хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний мэргэжлийн зэргийг энгэртээ гялалзуулж чадсан байна.
8246bb252405497e9fc44e6947c8a147
Мэргэжлийн зэргийг биеийн тамир, буудлага, маршийн даалгавруудыг гүйцэтгэж чадсан нь шигшигдэж хүртэх бөгөөд дэлхийн орнуудаас Монгол Улсын офицер цор ганцаар үлдэж, АНУ-ын цөөхөн хэдэн алба хаагчдын хамтаар энэхүү үнэ хүндтэй зэргийг гардсан байна.
bdee5e33d69f438394623f81e5ad7453
Төрөлхийн дайчин чанараа бүрэн дайчилж, эх орныхоо алдар нэрийг тив дэлхийд мандуулж яваа цэргийн алба хаагчдаараа бахархаж байна.
2dd0ebd68caf4648a59b3ec096a17d90

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.