У.Жаргалсүрэн: Айлын хашаанд зайлшгүй байх 3 мод бол шинэс буюу хар мод, голт бор, монос юм

БОУАӨЯ-аас Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая уриатай нээлттэй хаалганы өдөрлөгийг явуулж байна.

"Аму Гарден" ХХК захирал У.Жаргалсүрэн:

"Аму Гарден" ХХК захирал У.Жаргалсүрэн: Мод тарихын ач тус бол хязгааргүй их зүйл. Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй. Ямар мод тарихаа мэдэхгүй бол айлын хашаанд зайлшгүй байх 3 мод бол шинэс буюу хар мод, голт бор, монос юм. Модоо суулгахдаа нүхээ 70-80см тойрогтой, гүн нь 50-70см ухаад суулгана. Услахдаа 30-40л усаар зайлшгүй услах хэрэгтэй.

Модыг 3-4 хоногийн давтамжтай услах нь зүйтэй. Өдөр усалбал модны үндэс ялзардаг.  Өглөө болон орой услах нь илүү үр дүнтэй байдаг. Өдрийн наранд усалбал ус нь сайн шингэж өгөхгүй ууршиж алга болдог. Жимсний моднуудаас үхрийн нүд, улаалзгана, алимын модыг иргэд тарьж ургуулж байна. Би мод үржүүлгийн чиглэлээр 17 жил ажиллахдаа 10 сая орчим мод үржүүлсэн. 

ЦУОШГ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Уламбаяр:

ЦУОШГ нь Монгол Улсын хэмжээнд 318 сум, суурин газар 3 цаг тутамд ажиглалт, хэмжилт хийн ажиллаж байна. Бидний үндсэн зорилго байгалийн аюулт үзэгдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл гарсан тохиолдолд аль болох гарз хохирол багтайгаар даван туулахад оршино.

Нийт манай байгууллагад 1800-аад ажилчид 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цаг уур, байгаль орчны чиглэлээр суралцах залуусын тоо эрс буурсан байна. Байгаль дэлхийтэй харьцдаггүй хүн, амьтан гэж үгүй. Тийм болохоор манай мэргэжил бол үнэхээр хүн төрөлхтөнд маш их хэрэгцээтэй чухал салбар юм.

 

 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

8
89382871 1 сар, 2 долоо хоног
Хус мод хашаанд тариж болдог уу?